Зам засвар эхлэхээс өмнө шимэгчдээсээ сал, Хотын захирагч аа!!!

Эвдрээгүй зам хуулж, элэгдээгүй бродюр солин хөрөнгө мөнгө урсгаж буй нөхцөл байдлыг олон нийт хурцаар шүүмжлэн, эгдүүцэж байгаа. Яг энэ цаг үед нь Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн, ажилдаа, төсвийн хөрөнгө мөнгөнд өөриймсөг бус хүний, хатуухан хэлбэл хулгайн сэтгэлээр ханддаг удирдлага, нягтлангуудаас салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна, Хотын дарга аа… Нийслэлийн авто зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын жолооч, ажилтнуудаас доорх мэдээллийг ирүүлж буй бөгөөд олон он дамнасан эл бусармаг байдлыг таслан зогсоохгүй бол хэрээс хэтэрч, нэг л өдөр тус газрын жолооч нар хэрэгт холбогдож болзошгүй байгаа бололтой. Учир … Continue reading Зам засвар эхлэхээс өмнө шимэгчдээсээ сал, Хотын захирагч аа!!!