Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ

МИАТ-ээс хагас жил хүрэхгүй хугацаанд 2 тэрбум шахам төгрөгийг Сингапур дахь Uniline Pte.Ltd компани руу шатахууны мөнгө нэрээр шилжүүлсэн. Ингэхдээ эл мөнгөний дийлэнх хэсгийг 2021 он гарангуут 14-хөн хоногийн дотор шилжүүлсэн байгаа юм. Харин Uniline Pte.Ltd компанийн талаар Сингапурын албан ёсны бүртгэлийн сангаас хайхад тодорхой мэдээлэл гарч ирдэггүй талаар манай сайт мэдээлсэн. Тус компани Сингапурт бүртгэлтэй ч ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй, учир битүүлэг аж ахуйн нэгж харагддаг. Дээрх компанийн бүртгэл хаяг, утасны дугаар дээр байгуулагдсан он сар зөрөөтэй, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй хэд хэдэн өөр нэртэй компани бүртгэлтэй байгаа юм. Оньсого мэт энэ компани руу алдагдалтай ажиллаж байна хэмээн уйлан дуугарч буй … Continue reading Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ