Сангийн сайд Б.Жавхлангийн дүүг эргүүлэн татах уу?

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Атташе Б.Амгалан энэ сарын 9-ний өглөө согтуугаар автомашин жолоодож хурд хэтрүүлэн тус улсын цагдаад саатуулагдсан. Улмаар дипломатчийн эрхэнд халдахгүй шүү хэмээн аархаж, согтуурлын зэрэг тогтоох үзлэгийг хийлгээгүй талаарх мэдээлэл БНСУ-ын хэвлэлүүдээр баримт болон үлджээ.

https://m.yna.co.kr/view/AKR20231011074100004?fbclid=IwAR3GU3cv31U6zVqTFFv11imp8DT1rEVTIZd5vt-xzK8i76rRaZK7PnWpCl4#:~:text=%EC%9D%8C%EC%A3%BC%EC%9A%B4%EC%A0%84%20%EB%8B%A8%EC%86%8D(CG)&text=11%EC%9D%BC%20%EC%84%9C%EC%9A%B8%20%EC%98%81%EB%93%B1%ED%8F%AC%EA%B2%BD%EC%B0%B0%EC%84%9C,%EC%9D%84%20%EB%B0%98%EB%B3%B5%ED%95%9C%20%EA%B2%83%EC%9C%BC%EB%A1%9C%20%EC%A0%84%ED%95%B4%EC%A1%8C%EB%8B%A4

Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү бөгөөд 2021.07.09-нд тус улсад суух Атташегаар томилогдож байж. Тэрбээр дипломат төлөөлөгч болсон 2021 ондоо жилийн орлогоо 35744.97 мянга хэмээн мэдүүлж байсан бол дараа жил нь 107509.41 мянга болтол огцом өссөн байгаа нь анхааран судлах өнцөг гарцаагүй мөн юм.

Сангийн сайд Б.Жавлан дүү Б.Амгалангийнхаа банк бус санхүүгийн байгууллагаар Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 2.7 тэрбумын зээл авсан асуудлыг Ц.Даваасүрэн сайд дэлгэж байв. Тэрбээр “2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Жэтфинанс” гэдэг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж жилийн 6 хувийн хүүтэй 900 тэрбумын зээлийг гурван удаа авсан” гэж байсныг уншигчид хараахан мартаагүй байх. “Жэтфинанс” нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү Б.Амгалангийн хувь эзэмшдэг байсан ББСБ бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаараар хүргэх тул энд түр орхиё.

Б.Жавхлан 2018 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан Х.Батхүүг томилуулсан байдаг. Улмаар Х.Батхүүгээр дамжуулан төрсөн дүү Болдын Амгаланг тус байгууллагад ажилд оруулсан гэх асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь хөндөж байв.

Гэтэл ийм нөхөр ямар замаар, аль лифтээр өгсөн Монгол Улсыг төлөөлөх атташе болоод зогсохгүй архидан согтуурч автомашин жолоодож, бусдын амь нас эрүүл мэндэд аюул заналхийлж яваа нь сонин.

Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөнд автаагүй л бол түүнийг эргүүлэн татаж, хариуцлага тооцох асуудал нэн тэргүүний баймаар…

Орчуулах »