Их Британи, Шведийн “AstraZeneca” компани Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байна.
Тийнхүү Япон улсад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ хоёр компани өгөөд байна.
Японы Засгийн газар 65-аас дээш насны хүмүүсийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусний вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Эрх баригчид вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх тусгай хуулийг оны эцсээр баталсан юм.