Эрх баригчид намын дотооддоо ЭРГЭЛТ  хийх нь

Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага байгаа талаар Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт ойрын хугацаанд албан бичиг хүргүүлэхээр зэхжээ. Түүнийг “цавчаа ногоон”-той холбогдуулан шалгах хэд хэдэн ноцтой үндэслэл үүссэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Үүнээс улбаалан Засгийн газарт хариуцлага тооцох акц улс төрийн хүрээнд өрнөх нь нэгэнт тодорхой болов бололтой. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт 45 хоногийн л хугацаа үлдсэн гэдгийг эрх баригч намын удирдах зөвлөлийн хүрээнд яриад эхэлж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоо улстөржиж суух цаг биш. Хэрвээ улстөр хийх гэж байгаа бол надтай шууд тул. Үеийн үед Засгийн газрыг унагах, сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь ховор” гэсэн нь хэзээ мөдгүй тулж ирэх элдэв акцийн сураг ажигт зориулсан байх нь.

Харамсалтай нь ирэх сард өрнөх акцийн гол бай Л.Оюун-Эрдэнийг чиглэх бололтой.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг шинээр томилох асуудал хөндөгдсөн. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг түлхэх бүрэн үндэслэл хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол хаяглагдаж байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн орчин БНМАУ-ын хуулиар зохицуулагдсан. Тиймээс БЭТ гэгчийн асуудал өнөө хүртэл маргаан дагуулж, УИХ-аас Засгийн газарт дүрэмгүй тоглолтынх нь талаар чиглэл өгөхдөө тулж байв. Гэвч тэр БЭТ гэгчийг томилсоор ирсэн нь өнөөдөр өөрийнх нь хоолойд тулгах хутга болсон төдийгүй, улсын онцгой объектуудад тогтоож байсан дэглэмүүд нь “аавын хаалга” татуулж мэднэ гэдгийг улстөрийн гол тоглогчид хэлж байгаа юм.

Ирэх сарын сүүлээр МАН-ын Их хурал хуралдаж, мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийнэ.

Одоогоор эхлүүлсэн ажил бүр нь сүржин, дуулиантай байсан ч үр дүн багатай, мөрийн хөтөлбөрийн мөрөөр ажиллах бус, өөрийнхөө мөр дээр тээг болсон намынхныхаа эсрэг сэлэм эргүүлж олон нийтийн дунд намын нэр хүндийг сэргэшгүйгээр унагаасан гэх урьдчилсан дүгнэлтийг гишүүд нь хийж, ууртай байна.

Нэг үе солигдож, хууччуул нь алгуураар зайгаа тавьж өгч буй энэ цаг үед сав л хийвэл барина хорино, яллана хэмээн дэгдэгнэж, зарим үед МоАХ болон Бодь группийн дуу хоолой болчихоод буй нь улстөрийн бүлэг фракциудын эгдүүцлийг хүргэж, хол явуулж болохгүй бацаан байх нь гэх байр суурин дээр аваачсан гэлцэж байна.

Ирэх сонгууль ард иргэдийн тухайд УИХ-ын ээлжит сонгууль төдий байх бол намууд, ялангуяа МАН-ын хувьд наанадаж 8, цаанадаж 20 жилийн монголын улстөрийг хэний бүлэг, фракц өнгөлөн, гол тоглогч болж явахыг шийдэх чухал цаг үе.

Улстөрд бүхэл үе солигдож, тэр үеийг магнайлж явах бүлэглэлүүдийн “тулаан” ид өрнөж байна.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, генсэк Д.Амарбаясгалан нарын хоршил нэлээд хүчтэй байгаа ч үндэсний хөрөнгө оруулагчдаа дотоодын дайсан мэт үзэж, бизнес эрхлэгчдийн зүг өдөр шөнөгүй үгэн чулуу нүүлгүүлж суудаг гэх Д.Амарбаясгалангаас дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүгд жийрхэж байгаа гэчихэд хэтийдсэн болохгүй биз.

Тэр сүүлийн үест Ерөнхийлөгчийн гэргий мэт амралтад ч, албан айлчлалд ч дагалдах болсныг бүгд харж байна.

Түүнийг эрх баригч намын толгойд гарвал энэ улсаас хөрөнгөтэй, мөнгөтэй бүхэн дайжина гэдэг олны үг тэгтэл хий хоосон зүйлээс үүдчихээгүй л байх.

Ямартай ч ирэх арваннэгдүгээр сард улстөрийн томоохон бүлэглэлүүд өдөр шөнийн алинд ч завгүй байх бололтой. Ингэхдээ бизнес эрхлэх орчинг бүхэлд нь шоронжуулж, айдаст автуулсан асар басруудаа намын удирдлагын аппаратаас бүрмөсөн зайлуулах, ХҮН АН-ын угшилт зөвлөх нэрт заримдагуудаас салах жинтэйхэн эргэлт Тусгаар тогтнолын ордонд өрнөх өнгөтэй байна…

…Энэ талаархи мэдээллийн дэлгэрэнгүйг аравдугаар сарын 26-ны пүрэв гаригт хэвлэгдэх НИЙГМИЙН ШУУДАН сониноор үргэлжлүүлэн хүргэх тул энд түр орхиё…

Орчуулах »