ДЭМБ: Коронавирусийн халдвар лабораториос алдагдаагүй

2021-02-10
1 min read

Коронавируст халдвар “COVID-19”-ийн гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа ДЭМБ-ын шинжээчдийн баг эхний тайлангаа олон нийтэд танилцууллаа хэмээн BBC мэдээллээ.

Эрдэмтдийн мэдээлж буйгаар коронавирусийн халдвар лабораториос алдагдсан гэх хувилбарыг үгүйсгэсэн байна.

Эрдэмтэд шинэ коронавирусын гарал үүслийг дөрвөн хувилбараар судалж байгаа аж. Үүнд, зэрлэгээс амьтнаас хүнд шууд халдварлах, зуучлагч буюу гуравдагч амьтнаар дамжин халдварлах, хөлдөөсөн хоол хүнсээр халдварлах, лабораториос алдагдсан гэсэн  дөрвөн хувилбарыг судлах зорилт тавьсан байна.

Тэгвэл эрдэмтэн судлаачдын мэдээлж буйгаар Уханы хүнсний захад дүн шинжилгээ хийсэн эхний тайлан дээр үндэслэн “COVID-19”-ийн халдвар лабораториос алдагдсан гэх хувилбар магадлал бага гарсан гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан судлаачид дээрх хувилбарыг судалгааны ажлаас хасаж буйгаа мэдэгдлээ. 

Орчуулах »