Мөнххада компанийн ажилтнуудаас дахин 4 тохиолдол илэрлээ

2021-01-02
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.02-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрчээ. Тохиолдлуудын долоо нь Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн халдвар 406 боллоо. Үлдсэн 15 нь дотоодын халдвар бөгөөд үүний дөрөв нь “Мөнххада” ХХК-ийн голомтонд хавьтал болсон хүмүүс байна. Ингэснээр энэ голомтын халдвар зургаа боллоо. Харин хоёр тохиолдол нь “Төв шуудан” ХХК-ийн шуудан хүргэлтийн ажилтан байна. Шуудангийн хоёр ажилтны нэгийнх нь гэр бүлийн хүн өмнө гарсан голомтот халдварын хавьтагч байсан гэнэ. Бусад хүмүүс нь өмнөх халдваруудын хавьтал болсон хүмүүс байгаа.

Өнгөрөгч хоногт 18 хүн эдгэрч гэртээ гарсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Дотоодын халдвар 15, зөөвөрлөгдсөн халдвар 7
Орчуулах »