Палестин бүх нийтийн сонгуулийг хойшлуулжээ

2021-04-30
1 min read

Палестины удирдагч Махмуд Аббасын зарлигаар Хууль тогтоох зөвлөл буюу нэг танхимтай парламентын сонгуулийг тавдугаар сарын 22-нд, ерөнхийлөгчийн сонгуулийг долоодугаар сарын 31-нд товлоод байсан. Тэгвэл өчигдөр /2021.04.29/ Палестины удирдагч Махмуд Аббас Зүүн Иерусалимын оршин суугчид сонгуульд оролцох боломжтой болох хүртэл Палестин дахь бүх нийтийн сонгуулийг хойшлуулж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр энэхүү шийдвэрээ Рамаллад болсон Палестины фракцуудын уулзалтын дараа мэдэгдсэн гэж “Sky News Arabia” телевиз мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, сонгууль явуулах хугацааг товлосны дараа Палестины эрх баригчид “Израилын хариуг гурван сарын турш хүлээсэн боловч пүрэв гарагт ЕХ-ны төлөөлөгчдөөр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Засгийн газар байхгүй тул Иерусалимын талаар хариу өгөх боломжгүй гэсэн хариуг хүлээн авсан байна”. Үүнтэй холбогдуулан тэрбээр Израилын “түрэмгий үйлдлийг зогсоохын тулд” шахалт үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Үүний зэрэгцээ Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөнийхөн сонгуулийг цуцлах эсвэл хугацааг нь өөрчлөхийг эрс эсэргүүцнэ гэдгээ Аббасыг мэдэгдэл хийхээс өмнө мэдэгджээ. 

Палестинд Ерөнхийлөгч болон Хууль тогтоох зөвлөлийн депутатуудынх нь бүрэн эрхийн хугацаа аль хэдийнээ дууссан боловч тус улсад 2006 оноос хойш сонгууль явагдаагүй байгаа юм.

Орчуулах »