Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэрлэжээ

2021-05-31
1 min read

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Саймондстой гэрлэсэн талаар  bbc.co.uk мэдээлжээ. Тэд гэрлэх ёслолоо Уэстминстер сүмд үйлдсэн бөгөөд цөөн тооны зочид оролцсон байна.

Харин Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөөгүй байна. Засгийн газрын зарим сайд цахим орчинд гэрлэсэн хосуудад баяр хүргэжээ.

Цар тахлын улмаас Их Британид нэг дор 30-аас олон хүн цуглах хориотой байгаа тул Ерөнхий сайдын хуримд 30 зочин л оролцсон байна. Борис Жонсо 56, түүний гэргий Кэрри 33 настай юм. Тэдний хүү Уилфрэд дөрөвдүгээр сард төржээ. 

Орчуулах »