6,026 сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-05-31
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.31/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,026 хүний сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 58,439 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Мөн хугацаанд уг өвчний хүндрэлээр 4 хүн нас барж нийт нас баралт 276 болсон байна. .

Орчуулах »