Б.Энххүслэн олимпийн усан замд улсын рекорд тогтоолоо

2021-07-30
1 min read

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай сэлэгч Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпийн наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Олимпийн үеэр улсын рекорд тогтоосон Б.Энххүслэндээ баяр хүргэе!

Орчуулах »