Кабулын нисэх онгоцны буудал руу пуужин харважээ

2021-08-30
1 min read

Даваа гаргийн өглөө Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудал руу хэд хэдэн пуужин харвасныг АНУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор амдан сөнөөсөн тухай нэрээ нууцалсан албан ёсны эх сурвалжаас эш татан СNN суваг мэдээлжээ.  

Нийт таван пуужин харвасан боловч C-RAM систем пуужингуудыг бүгдийг нь устгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг цогцолбор нь хуурай замын цэргүүдийг пуужин, их буу, мина харвагч зэвсгээс хамгаалах зориулалттай аж. 

АНУ хохирол амсаагүй, гэхдээ бүх зүйл өөрчлөгдөж магадгүй гэж эх сурвалж урьдчилсан мэдээллээс эш татан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ нүдээр үзсэн хүмүүс Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлэхдээ, пуужингууд нисэх онгоцны буудлын ойролцоох дүүрэгт туссан гэжээ. Пуужингууд Кабулын Салим Карван дүүрэгт унасан гэж нүдээр үзсэн хүмүүс мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн дараа буудалцаан болсон боловч яг хэн буудсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »