“Танкийн биатлон 2021” олон улсын тэмцээнд оролцож буй зэвсэгт хүчнийхэн хагас шигшээд шалгарлаа

2021-08-31
1 min read

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Олон улсын цэргийн наадам-2021” тэмцээн үргэлжилж буй юм. Дэлхийн хэд хэдэн улс орнуудын цэргийн мэргэжилтнүүд, шилдгүүд мэргэжлийн дадлага, туршлага, ур чадвараараа өрсөлдөж буй энэхүү тэмцээний “Танкийн биатлон 2021” төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж уралдсан байна.

Тус экипаж нь 24 минут 14 секундын амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. 

3 хүн, үүнд Baasanbat Tserenbat, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1.14.31 цагийн амжилттайгаар 7 дугаар байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна. 

Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна. Ташрамд сонирхуулахад, манай баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.

Орчуулах »