Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

2021-10-30
1 min read

Улаанбаатар-Сөүлийн ирэх сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй гэдгийг МИАТ компаниас мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар-Сөүлийн нислэгийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол олон батлагдаж байгаа тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу ирэх сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд дээрх нислэгээр БНСУ руу зорчих тасалбар авсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг МИАТ компани анхааруулжээ.

Харин Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй аж.

Орчуулах »