“И-Жоб платформыг нэвтрүүлэх” дэд ажлын хэсгийн уулзалт боллоо

2021-12-27
1 min read

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн дизайн хөгжүүлэлтэд санал өгөх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний процессын зураглалыг шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дэд ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс холбогдох асуудлаар мэдээлэл танилцуулсан бол Ай Ти Зон ХХК төслийн явцын талаар оролцогч талуудад мэдээлэл хийж, санал солилцов. Уулзалтад Сайдын зөвлөх, дэд ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхгэрэл, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Мэдээлэл, технологи статистикийн хэлтсийн дарга Б.Даваа-Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн орлогч захирал Д.Энхбат, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дарга Т.Батбилэг, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох, ХХҮЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Ай Ти Зон ХХК-ны тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон холбогдох гишүүд оролцлоо.

Талууд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэхтэй холбоотой өөрсдийн саналаа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсгээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Орчуулах »