Ажлын байранд дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамжийн төсөлд санал авлаа

2022-04-30
1 min read

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.1-д заасан ажлын байранд дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамжийн төслийг ХНХЯ, Жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн зөвлөмжийн дагуу боловсрууллаа.

Тус удирдамжийн төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад танилцуулан батлуулах гэж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцлоо.

Ажлын байранд дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамжийн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн зах зээл дээр ажиллуулах дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн цогц арга хэмжээний хүрээнд ажлын байрны дадлагажуулагчид тавигдах шаардлага, арга аргачлал, дадлагажуулагчийн ажлыг үнэлэх, зөвшөөрөгдөх зардлын ангилал, жишиг үнэ, нэг цагийн ажлын хөлсийг тогтоох зэрэг эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа юм.

Орчуулах »