Энэ сард тусгай үүргийн гурван нислэг хийнэ

2020-12-09
1 min read

Улсын онцгой комиссоос энэ сард тусгай үүргийн гурван нислэг хийхээр төлөвлөж байна хэмээн Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан  иргэдийг хамруулах бөгөөд тусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руу тусгай үүргийн нислэг хийхээр болсон гэв.

Орчуулах »