“COVID-19”-ийн шинэ хувилбараар халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ

2021-01-05
1 min read

Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар /B117/ халдварласан тохиолдол дэлхийн 37 улсад, мөн Хонконг, Тайваньд бүртгэгдээд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “B117” нь “COVID-19”-ийн бусад хувилбараас илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байна.  

Шинэ хувилбар коронавирусний вакцины үйлчлэлд нөлөөлөх эсэхийг тогтоох лабораторийн судалгааны дүн энэ долоо хоногт гарах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

“CNN” сувгийн мэдээллээр, “B117” хувилбар Их Британи, Австрали, Бельги, Бразил, Канад, Чили, БНХАУ, Дани, Финланд, Франц, Герман, Исланд, Энэтхэг, Ирланд, Израил, Итали, Ямайка, Япон, Йордан, Ливан, Мальта, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Пакистан, Португал, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, БНСУ, Испани, Швед, Тайланд, Турк, АНУ /Флорида, Калифорни, Колорадо/, Вьетнамд илэрсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »