Трампыг дэмжигчид Конгрессын байранд халдаж нэг хүн амиа алдлаа

2021-01-07
1 min read

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар лхагва гарагт Конгрессын доод, дээд танхим цуглараад байсан Капитолын байр руу одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ.

Энэхүү эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулсан байна.

Нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.

Үүнээс хойш хэдэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан хэдий ч мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй нас барсан байна.

Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чаджээ. 

Орчуулах »