“G20”-ийн Сангийн сайд нар цахим уулзалт хийлээ

2021-02-27
1 min read
Flags of the World’s Leading 20 Economies.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 19 улс, Европын Холбооноос бүрддэг “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар цахим уулзалт хийжээ. Уулзалтаар “COVID-19” цар тахлаас үүдэлтэй үр дагавруудыг даван туулах чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бага орлоготой орнуудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна.

“Бид эдийн засгаа сэргээх үйл явцыг түргэтгэхийн тулд улам нягт хамтран ажиллаж, дэлхийн дахинд тулгамдаад буй сорилтуудыг зохицуулахад илүү олон талт хандлагыг баримтлах үүрэг амлалт өглөө” гэж “Хорийн бүлэг”-ийг даргалж буй Италийн Сангийн сайд Даниэле Франко мэдэгдэв.

Орчуулах »