Агаарын бохирдлын улмаас Дели хотод хөл хорио тоглоожээ

2021-11-18
1 min read

Энэтхэг улсын Дели тойргийн Агаарын чанарын хороо нийслэлд агаарын бохирдлын улмаас хөл хорио тогтоож буйгаа зарлалаа хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Дели болон хотын захын бүх сургууль, коллеж хотын агаарын бохирдлоос шалтгаалан даваа гарагаас эхлэн дараагийн мэдэгдэл хүртэл зайнаас хичээллэхээр болсон байна. Мөн барилгын ажил зогсож, барилга нураах төслүүдийг арваннэгдүгээр сарын 21 хүртэл зогсоожээ.

Дели тойргийн Агаарын чанарын хороо Дели болон хөрш зэргэлдээх Харьяна, Ражастан, Уттар Прадеш мужуудын засаг захиргаанд хандаж, төрийн албан хаагчдын талыг нь арваннэгдүгээр сарын 21 хүртэл гэрээсээ ажиллахыг зөвшөөрчээ. Тус хорооноос хувийн компаниудад ч мөн ийм уриалга гаргасан байна.

Лхагва гарагийн өглөө Дели хотын агаарын чанарын индекс 403 байна гэж Бохирдолтой тэмцэх төв зөвлөлийн мэдээлжээ. 

Орчуулах »