СЗХ-оос мэдэгдэл гаргажээ

2022-02-09
1 min read

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулсан.

Үүний дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргахдаа хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг тусгаж, Хорооны 2020 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” журмыг хэрэгжүүлж, ногдол ашгийг компани дээрээ олгодог, ногдол ашгийг жил дамжуулан хуваарилдаг байдлыг зогсоож, “ҮЦТХТ” ХХК-тай гэрээ байгуулж, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10-т ногдол ашиг хуваарилах шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилах гэж заасныг хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.

Орчуулах »