Өнөөдөр “Дэлхийн эмч нарын өдөр”

2022-03-30
1 min read

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Анх энэ өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжжээ.

Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг байна.

Орчуулах »