Б.Баатархүү: Нөхцөл байдал таатай бус болж эхэлж байна

2022-04-07
1 min read

Сүхбаатарын талбай дээр өнөөдөр эхэлсэн залуусын тайван жагсаал өргөжин тэлсээр байна.

Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын ХМОНХ-ийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Мэдээж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэнэ. Харин 22:00 цагаас хойш жагсаал тайван бус хэлбэрт шилжих хандлагтай болж эхэллээ. Жагсаалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс явж байна. Мөн жагсагчид автозамын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн тул төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хаасан байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Бас зориуд турхирч, гал гаргаж, чанга дуу чимээ гаргаж жагсаалын уур амьсгалыг эвгүй болгох оролдлогуудыг хийж байна. Жагсаалд оролцож буй хүмүүс дотроос энэ мэдээллүүдийг бидэнд давхар өгч байгаа юм. Тэгэхээр анхаарал болгоомжтой оролцохыг иргэддээ анхааруулж байна. Залуучууд маань цагдаагийн алба хаагчид та бүхний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа тул алба хаагчдын шаардлагыг биелүүлээрэй гэж уриалмаар байна” гэлээ.

Орчуулах »