“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь” сургалт зохион байгууллаа

2022-04-30
1 min read

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах журмын хэрэгжилтийг хангах, салбар дундын уялдаа холбоог хангах зорилгоор  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь” мэдээлэл солилцох сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс болон тус дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын төлөөлөл 35 арга зүйч, 35 багш  нийт 70 гаруй оролцогч хамрагдан тохирох хэрэглэгдэхүүн ба тэгш хуваарилалт, тэгш боломж, тэгш хамруулахын зарчим, дэмжлэгийн тогтолцоо зэрэг чухал асуудлуудын талаар санал бодлоо солилцсон юм.

Цахим  сургалтаар 225, 171 цэцэрлэгийн сайн туршлагын  жишээг танилцуулж,  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийнхээ суралцахуйг хэрхэн дэмжиж буй туршлага  эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо, хариуцлага ямар чухал болохыг хөндлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  сурган хүмүүжүүлэгч  арга зүйч багш нарын  идэвх оролцоо чухлыг тэмдэглэн, цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахыг онцлов. 

Орчуулах »