Шуудангийн салбарын мэргэшил олгох сургалт зохион байгуулагдлаа

2022-06-13
1 min read

Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран шуудангийн салбарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2022 оны 5 сарын 12-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

 Энэ удаагийн сургалтад 21 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 31 ажилтан хамрагдаж, мэргэшил олгох “Гэрчилгээ” гардан авлаа.

  Энэ удаагийн сургалтаар:

Ø  Мэдээллийн технологийн академик мэдлэг;

Ø  Шуудангийн салбарын үндсэн мэдээлэл;

Ø  Хууль эрх зүй, зохицуулалт;

Ø  Дижитал бизнес, маркетинг, цахим төлбөрийн систем;

Ø  Зах зээлийн онцлог байдалд тулгуурлан хэрхэн ашигтай ажиллах, үйлчилгээний үнэ тарифыг тооцоолох аргачлал;

Ø  Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын ойлголтууд;

Ø  Оюуны өмч, барааны тэмдгийн тухай;

Ø  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хичээлүүдийг голлон  судаллаа.

Сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Орчуулах »