ДЭМБ: Бага орлоготой орнууд вакцин хүлээж аваагүй байна

2021-01-09
1 min read

Коронавирусний вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж эхлээд байна хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Тэрбээр, Вакцин хэрэглэж эхэлсэн 42 улсын 36 нь өндөр орлоготой орнууд бол үлдсэн 6 нь дундаж орлоготой улс орнууд байна. Бага орлоготой орнууд болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцин хүлээж аваагүй нь бодит асуудал болоод байна. Энэ асуудлыг бид “COVAX” болон “ACT-Accelerator” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар даван туулна” гэжээ.

Вакциныг тэгш хүртээмжтэй байлгах нь эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулж, коронавирусний хувьсах чадварыг хязгаарлана хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна. Вакцинаа тэгш хуваарилж, дамжин халдварлах боломжийг нь бууруулахгүй бол вирус дэгдсээр байх болно гэдгийг Гебрейесус анхааруулжээ.

Орчуулах »