Киргизийн Ерөнхийлөгчөөр Садыр Жапаров сонгогджээ

2021-01-11
1 min read

Киргизэд нэгдүгээр сарын 10-нд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо. Мөн тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгыг явуулжээ. Тэгвэл тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Нуржан Шайлдабекова, “Ард иргэд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонголоо” хэмээн мэдээлсэн байна.

Урьдчилсан дүнгээр киргизчүүдийн 80 гаруй хувь нь парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг илүүд үзсэн байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Садыр Жапаров  санал хуудсын 98 хувийг тоолсон байдлаар 79 хувийн саналаар ялжээ.

Киргизийн өмнөх Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 2020 оны 10 дугаар сард болсон эсэргүүцлийн томоохон жагсаалаас болж огцорсон билээ.

Орчуулах »