БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дуусжээ

2021-01-11
1 min read

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын (СХН) VIII их хурал дээр “Үндэсний цөмийн хүчнээ байгуулж дуусгалаа” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, БНАСАУ-ын статус болоод үндэсний хүч чадлын ерөнхий түвшин өнөөг хүртэл хамгийн өндөр түвшинд хүрсэн хэмээн онцлон тэмдэглэсэн байна.Намын их хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ. 

Мөн өмнө нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд тусгалын радиусыг нэмэгдүүлэхдээ дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хослуулна гэдгийг онцолсон байна.

Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээ мухардлаас гарахгүй бол Жозеф Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний саруудад БНАСАУ тив хоорондын баллистик пуужингууд туршиж магадгүй тухай өмнө нь БНСУ-ын Улс төрийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон цэргийн парадын үеэр БНАСАУ шинэ баллистик пуужингуудаа үзүүлсэн билээ.

Орчуулах »