Их Британи хилийн хяналтаа чангатгана

2021-01-16
1 min read

Их Британи коронавирусний шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийн хяналтаа чангатгаж, ирэх даваа гаргаас аялал жуулчлалын бүх коридороо хаах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, даваа гаргаас хэрэгжих шийдвэрийг ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл мөрдөх бөгөөд цаашид сунгаж магадгүй гэжээ.

Энэхүү шийдвэр орон нутгийн цагаар даваа гаргийн 04:00 цагаас хэрэгжиж эхэлснээр бүх зорчигч коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бөгөөд ирснийхээ дараа нэн даруй тусгаарлагдах шаардлагатай юм. Тусгаарлалтын хугацаа 10 хоног үргэлжилнэ.

Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 55761 тохиолдол шинээр илэрч, 1280 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 3 316 019-т, нас барсан хүний тоо 87295-д хүрсэн.

Орчуулах »