“Moderna” “COVID-19”-ийн эсрэг вакцинаа хүүхдэд туршиж эхэллээ

2021-03-18
1 min read

АНУ-ын “Moderna” компани “COVID-19”-ийн вакцинаа зургаан сартайгаас 11 насны хүүхдүүдэд туршиж эхэлсэн байна.

Ийнхүү “Moderna” нярай хүүхдүүдэд вакцинаа туршиж буй Америкийн анхны компани болж байгаа бөгөөд АНУ, Канадад 6750 хүүхдийг туршилтдаа хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Цар тахлаас ангижрахад шаардлагатай сүргийн дархлааг тогтооход хүүхдүүдийг дархлаажуулах нь ихээхэн ач холбогдолтой юм.

Хэдийгээр хүүхдүүдийн хүндээр өвчлөх эрсдэлийг насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бага байгаа хэдий ч тэдний дунд, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл байсаар байна.

Орчуулах »