БНАСАУ Токиогийн Олимпын наадамд оролцохгүй

2021-04-06
1 min read

Хойд Солонгос энэ зун Токиогийн Олимпын наадамд оролцохгүй болсон тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Энэхүү шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр Пёньян хотод зохион байгуулагдсан Хойд Солонгосын үндэсний олимпийн хорооны хурлаар гаргасан бөгөөд тамирчдаа Сovid-19-ийн халдвараас хамгаалах зорилготой гэжээ.

Токио-2020 зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох юм.

Орчуулах »