ХӨСҮТ: Гурван тохиолдол шинээр илэрлээ

ЭМЯ-аас коронавирусний талаар 2020.11.16-ны 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнгөрөг хоногт шинэ гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тодруулбал, Тусгай үүргийн онгоцоор 2020.10.24-нд ирсэн хүний давтан шинжилгээ, Энхсаран сувилалын үйлчлэгч, Сэлэнгэ аймгаас илэрсэн хүний ойрын хавьтлын нэг хүнээс тус тус вирус илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 431 боллоо.

Орчуулах »