“Forbes” дэлхийн хамгийн баян хүмүүсийг нэрлэжээ

2021-04-07
1 min read

АНУ-ын “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Уг жагсаалтыг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дөрөв дэх жилдээ тэргүүлсэн байна.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, түүний хөрөнгө 177 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна. Түүний хөрөнгө өнгөрсөн онтой харьцуулахад 64 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Жагсаалтын хоёрдугаарт, “SpaceX”, “Tesla” компаниудын эзэн Илон Маск бичигдсэн байна. Тэрбээр өөрийн хөрөнгийг 6 дахин өсгөсөн бөгөөд энэ жил 151 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Жагсаалтын гуравдугаарт, 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, “Louis Vuitton Moët Hennessy” группийн ерөнхийлөгч Бернар Арно бичигдсэн бол “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс түүний дараа бичигджээ. Билл Гейтсийн хөрөнгө 121 ам.доллароор үнэлэгдсэн байна.

Жагсаалтын тавдугаарт, “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг 97 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бичигджээ.

Орчуулах »