БНХАУ-тай хийх худалдаанд Д.Трампын байр суурийг барьж ажиллана

2021-04-08
1 min read

БНХАУ-тай хийх худалдаанд Дональд Трампын засаг захиргааны хатуу байр суурийг үргэлжлүүлэн баримталж ажиллана хэмээн АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ Д.Трампын засаг захиргааны ногдуулсан татвар нь тухайн үедээ Ардчилсан намын төлөөлөгчдийн шүүмжлэлд өртөж байсан боловч Америкийн ган, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн салбарын ажлын байрыг хадгалахад хувь нэмрээ оруулсан гэжээ.

Мөн тэрбээр “Америкийн ажилтнууд, аж ахуй нэгжүүдийг Хятадын шударга бус үйл ажиллагаанаас хамгаалахын төлөө ажиллана” гэдгээ хэлсэн байна.

АНУ одоогоор БНХАУ-ын экспортын 66 хувьд татвар ногдуулаад байгаа юм. “Олон улсын худалдааг тэнцвэртэй байлгахад импортын эдгээр татварыг ногдуулах шаардлагатай байна” гэж Жина Раймондо хэлжээ.

Орчуулах »