Алба хаагчид 10 иргэнд тусламж үзүүлжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дэслэгч М.Нямсамбуу захирагчтай Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.

Энэ хүрээнд тус сумын Хараа багийн зорилтот бүлгийн 10 иргэнд сарын өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн мөн гар ариутгагч бодис зэргийг хандивласан байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Орчуулах »