ОХУ: АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана

2021-04-22
1 min read

ОХУ-ын Вашингтон дахь ЭСЯ болон Нью-Йорк дахь Ерөнхий консулын газрын ажилтнуудыг АНУ үндэслэлгүйгээр үл таашаагдах этгээдээр зарласанд хариу арга хэмжээ авчээ. Тодруулбал, Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны 10 ажилтныг үл таашаагдах этгээдээр зарласан тухай ноот бичгийг тус улсын Элчин сайдын орлогч Барт Горманд лхагва гарагт хүргүүллээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

АНУ-ын ЭСЯ-ны эдгээр ажилтан тавдугаар сарын 21-ний дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах ёстой ажээ.

АНУ-ын хориг арга хэмжээний хариуд ОХУ удахгүй цаашдын арга хэмжээ авна гэж ГХЯ мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-д хориг арга хэмжээ авах тухай зарлигийг дөрөвдүгээр сарын 15-нд гаргасан билээ. Тодруулбал, ОХУ-ын Төв банк, Үндэсний баялгийн сан эсвэл Сангийн яамнаас энэ оны зургаадугаар сарын 14-нөөс хойш гаргасан өрийн хэрэгслийг худалдаж авахыг АНУ-ын компаниудад хориглосон. Түүнчлэн Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-ны 10 дипломатчийг нутаг буцаасан юм. Тэдний дунд “Оросын тагнуулын албаны төлөөлөгчид” байгаа гэж Америкийн тал үзэж байгаа аж.

Орчуулах »