За да хавар болоод сонгууль дөхөөд ч тэрүү цар тахал бүүр цаашаа энд тэндээс эрээвэр хураавар үй олон муурнууд цугларч тайзтай тайзгүй зуу гаараа, гучаараа нэгээрээ хурал хийх болов.

Угаас зэрлэг, золбин голдуу, тэжээвэр байгаад хөөгдөж золбирсон цөөвтөр, тал дутуу, гоёмсог ганган, эр эм мөөмтэй мөөмгүй олон муурнууд харагдна зарим нь бүүр гадаадад цагаачилж яваад ирсэн юм уу гэмээр л . Тэргүүлэгч болох нэгэн хардуу ч юм уу зүс нь үл ойлгогдох мигуй индэр өөд яаралгүй алхалсаар гарч, бүгдийг нүдээрээ нэгд нэгэнгүй бүртгэж аваад хоолой заслаа.

-Ээ-хм! Зиаа тэхээр….кирр кирр  Сарны гэрэл туссан энэ сайхан чардаакан дээр цугласан та бүхний амар амгаланг эрьяа. Таануус энд урилгаар гэхээсээ илүү сэтгэлийнхээ дуудлагаар ирээ биз дээ тээ? Яг тийм байртай харагдаж байна.

Энд өнөөдөр бид, гэмгүй олон хулгануудын эрх ашгийн төлөө, тэдний баяр баясгалан, зуун жилийн түүхийн урт удаан кирр гучин жил ч бүлүү за за хаалтаа нээгээд эхлий (  жаргалтай амьдралын төлөө цугларсаан! Хаалтаа хаачихая

Энд өнөөдөр бид, хөөрхий хулгануудад садаа бологч хэнийг ч болов идэж зайлуулан устгахын төлөөнөө цугларав!

Энд өнөөдөр бид миний, таны, та бидний ах дүүс болох тэдгээр хулгануудын эрх ашгийг хамгаалсан, баян сайхан амьдрах ёстой нийгмийг байгуулхын төлөө цугларчээ! Кирр кирр арай л комминист хэлчихлээ цаашид ардчилсан хэлнээ үгээ…

Энд өндөөр бид, биднийг цуглаасай, эвлэлдэн нийлээсэй гэж хүсч буй дэлхийн бүх хулгануудын сэтгэлийн халуун илчээр цуглацгаалаа!

(цахим ба танхим дүүрэн алга ташилт нүргэлж, зарим муурнууд хулганы арьсан малгайнуудаа дээш нь шидлэн хөөрөв цахимууд нь хулганы сүүл гозолзуулан хөөрнө)

Та нар минь яг л хулганууд шиг харагдаж байна. (танхимаараа цахимаараа хулгана шиг болох гэж хушуугаа шөмбийлгэн чихээ дэлдийлгэв)

 Тиймээ сүүлийн үед хулгануудын амьдрал үнэхээр эрс муудчихлаа. Би баримт хэлэе.

-Хулганууд гэмгүй явж байгаад муурнуудад баригдах болов.

-Хулганууд үзэл бодлоо илэрхийж өөрсдөө шоронд орох болов.
-Тэд зүгээр сайхан салхилж байгаад хавханд орж үхэх болов.

-Тэд өөрсдөө тахал тусаж байна.
-Хулганууд дандаа юмны сүүдэр бараадан, айж ичин явж байна.
-Хулганууд хананы бяцxан нүх сүвхэнээр орон гэрээ хийж байна.
-Хулганууд маш нарийхнаар час час хийн дугарч байна. Хэн ч тэднийг сонсохгүй байна.
-Хулганууд нэг ч сайхан халуун мах идэхгүй дандаа хогийн үртэсээр хооллож байна.

Бид энэ бүхнийг тэвчихгүй ээ. Бид энэ бүхнийг өөрчлөх болно. Хувьсгал хийнэ! Одоо засах цаг нь!!!
(цахим, танхим дүүрэн шүгэлдэж алга ташив. Нүүрний эгнээний хэдэн гуринхатсан цоохор мөөмтэй  муурнууд бүр том алх гарган толгойгоо нүдэж, хэлээ гаргаж, дороо дэвхцэн хөөрөв)

Хувьсгал бол, гээд илтгэгч мигуй нүднийхээ булангаар заалыг тойруулж хараад, хулгануудад аз жаргал, үүрдийн амьдрал өгөх цорын ганц зам юмаа гэхтэй нь зэрэг бүх муурнууд  нирхийтэл алга ташин дороо дэвхэцлээ.
Тэрээр урт амьсгаа аван заалыг цахимтай нь үнэрлэн таашаал аваад цаашаа илтгэв.

-Хувьсгал гарахад, хулганыг сайхан амьдруулахад садаа болоод байгаа тэд буруутай.

-Энэ хувьсгалыг зөвхөн бид хийж чадна, яагаад гэвэл бид үеийн үед хулгануудын тусын тулд янз бүрийн хувьсгалт өөрчлөлтүүд хийсээр ирсэн билээ.
(Алга ташилт, дахин алга ташилт)

-Бид, гучин жил туршдаа зуун жил бас хулгануудыг хайрлаж ирсэн. Өнөөдрийн энэ хурал бол хайрын дээд, сэтгэлийн цэнгэл өгөгч цуглаан юмаа.

-Би шуудхан хэлье, энэ бол нийт муурнуулын алдаа гэхээсээ, сүүлийн 20 гаруй жилд чардаакаа удирдсан хулгануулын хариуцлагагүй байсных юм.


Тэрээр ийн хэлээд нүдээ анин урт амьсгаа авлаа.

-За миний хэлэх үг дууслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа хаалтаа хаалаа.

Тэрээр ийн хэлэхтэй зэрэг заалнаас, даргаа одоо бүгдээрээ зоогонд орох уу? гэсэн дуу гарав.

Дарга нүднийхээ булангаар хялайж хараад, оролгүй яахав дээ гэж уриалгахан хэллээ.

-Ямар ямар хоол байгаа бол?

-Хулганын махан бифштэкс, хулганын гол махан ороомог, бүтэн хулганы шөл, хулганы тархи гэсэн сайхан хоолнууд байгаа аа тийм хачирт ковид 21 бий

-Ура! өнөөдөр сайхан цадах нь. Хоолондоо ! гэж заал цахим дүүрэн орилолдоон үүсч, нэлэнхүйдээ бужигнав.

Артаньян дээр нэмлээ

Орчуулах »