ЕХ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтаар цар тахлын асуудлыг хэлэлцэнэ

2021-04-24
1 min read
U.S. and European Union flags are pictured during the visit of Vice President Mike Pence to the European Commission headquarters in Brussels, Belgium February 20, 2017. REUTERS/Francois Lenoir

Цар тахал, уур амьсгал, аюулгүй байдлын асуудлаарх Европын Холбоо, АНУ-ын дээд хэмжээний уулзалт зургадугаар сард Брюссельд болох тухай Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар баасан гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, “ЕХ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт болох талаар мэдэгдэж буйдаа таатай байна. Уулзалтын үеэр бид ЕХ, АНУ-ын хүчтэй эвслийг сэргээх, коронавирусний цар тахал, уур амьсгалтай тэмцэх, аюулгүй байдлын асуудал, олон улсын дэг журмыг сахин хамгаалах асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Байден зургадугаар сарын 11-14-нд Их Британи, Бельгид айлчилж, ЕХ-той хийх дээд хэмжээний уулзалтаас гадна НАТО, “Долоогийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтуудад оролцох юм байна.

Орчуулах »