Их Британийн Засгийн газар Энэтхэгт тусламж үзүүлнэ

2021-04-26
1 min read

Энэтхэгт дөрвөн өдөр дараалан халдварын 300 мянга гаруй тохиолдол илэрч, нас барсан 2 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш тус улсад өдөр бүр 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ эрчээрээ үргэлжилбэл өдөрт илрэх тохиолдлын тоо 500 мянгад хүрч магадгүйг мэргэжилтнүүд анхааруулаад байгаа.

Тус улсад коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, энэ өвчинтэй тэмцэхэд нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон Энэтхэгт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл эхний ээлжинд 495 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж болон 120 хиймэл амьсгалын аппарат хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 25-нд 350 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 2767 хүн нас баржээ. Энэтхэгт халдвар авсан нийт хүний тоо 16.9 саяд хүрсэн бол 192 мянга гаруй хүн нас бараад байна. Халдвар хурдацтай тархах болсны шалтгаан нь коронавирус хувиралд орж шинэ, илүү халдвартай, аюултай хувилбар үүссэнтэй холбоотой хэмээн тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Орчуулах »