Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар боллоо

“Коронавируст халдвар, цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штаб”-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэй  цахим хурал хийлээ.

Цахим хуралд зөвлөлийн 20 гаруй гишүүн байгууллагууд оролцож, санал хүсэлтээ солилцсон юм.

Цаашид коронавируст халдварын үед аж, ахуйн нэгж, байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »