БНАСАУ улс орнуудыг вакцин нөөцөлж буйг шүүмжилжээ

2021-06-02
1 min read

БНАСАУ дэлхийн зарим улс оронд коронавирусний вакцины нөөц хангалтгүй байхад зарим нь вакцин нөөцөлж буй явдлыг НҮБ-ын чуулганы үеэр шүүмжилжээ.

Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн үеэр БНАСАУ вакциныг дэлхий даяар тэгш хуваарилахад хувь нэмрээ оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриалсан байна.

“COVID-19”-ийн вакцин, эмийг гарган авах нь хүн төрөлхтөний ололт амжилт байж болох атал зарим орон хэрэгцээнээсээ илүү их вакцин нөөцөлж байхад зарим нь худалдан авах чадвартаа тааруулан авч ч чадахгүйд хүрээд буй нь тэгш бус байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ “COVAX” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сар гэхэд “COVID-19”-ийн 1.7 сая гаруй тун вакцин хүлээн авах төлөвтэй байсан юм. Гэвч “COVAX” БНАСАУ-д “AstraZeneca” компанийн 1.704 сая тун вакцин нийлүүлэх хугацаа хойшлох болсныг мэдэгдээд байгаа билээ.

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдээлснээр, БНАСАУ-д тусламж үзүүлэх “COVAX”-ийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй ч тус хөтөлбөрийн зүгээс улс орнуудад вакцинжуулалтын төлөвлөгөө гэх мэт бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага тавьж буйтай холбоотойгоор хойшилсон бололтой байна.

БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдсээр байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс эхлэн хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »