Макрон зуны амралтаа эх орондоо өнгөрүүлэхийг иргэддээ уриаллаа

2021-06-04
1 min read

Франц улсад 25.8 сая хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 10.9 сая нь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Гэсэн хэдий ч иргэд цар тахлын эсрэг сонор сэрэмжээ алдаж болохгүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.

Тэрбээр, “Энэ зун бид амралтын газруудаар үйлчлүүлэх боломжтой ч эх орондоо амрах хэрэгтэй. Иргэд цар тахлыг сөрөн зогсохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Амны хаалтаа заавал зүүх журам хэрэгжсэн хэвээр байгаа. Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр хичээн ажиллаж байна. Зургадугаар сарын 15-наас 12-18 насныхныг вакцинжуулалтад хамруулж магадгүй байна. Францад амралтын газрууд олон байдаг. Эрх баригчид түүхийн байгууламж хийгээд архитектурын өв соёлтой холбоотой экологийн аялал жуулчлалыг дэмжих хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Орчуулах »