УИХ-ын дарга Г.Занданшатар оюуны өмчийн тухай хууль зөрчсөн үү?

Улстөрчид гадныхны үг, үйл хөдлөл бүгдийг яг таг даган дууриах нь хэтэрч олон түмний доог тохуу болж байна. Энэ явдал хэмжээнээсээ давж эцэстээ “Оюуны өмчид халдаж” эхэлжээ.

Оюуны өмч, тэр дундаа аж үйлдвэрийн өмчид техник, технологитой холбоотой дизайн, шийдэл ч багтдаг.

Харамсалтай нь Оюуны өмчийн тухай хуулийг өөрөө баталсан хэрнээ УИХ-ын дарга, эрхэм спикер Г.Занданшатар ичгүүртэйгээр зөрчиж бусдын хөдөлмөрлөж бүтээсэн дизайн шийдлүүдийг тэр чигт нь хуулбарлан ашиглаж байна.

Оюуны өмчийн хулгайг иргэд мэдлэггүйгээсээ болж хийдэг гэдэг ч УИХ-ын даргын хувьд энэ “уучлах, өмгөөлөх” шалтаг биш харин ч ичгүүргүй, дэндүү увайгүй явдал.

Тэр бусдын оюун ухааны хүчээр бий болсон биет бус бүтээлүүдийг өөрийн мэт хуулбарлан ашигласныхаа төлөө Эх зохиогчдоос уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой юм.

Тэрчлэн бүхэл бүтэн нэг улсын Их хурлын дарга байж бусдын бүтээлийг эрээ цээргүйгээр авч ашиглахын оронд зураг, мэндчилгээнд дуртай бол өөрийн гэсэн гэрэл зурагчинтай болж, хувийн архив үүсгэх нь зүйтэй биз ээ.

Орчуулах »