Сү.Батболд геополитикийн асуудалд оролцож байгаа нь үнэн үү

-Тэрбээр оффшор бүс нутгийн улсуудад өөрийн хүмүүсээ Элчин сайдаар томилуулахаар зүтгэж байгаа гэнэ-

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар элчин сайдуудын томилгоог хийлгэлгүй хав дарж байсан 10 гаруй томилгоог хийхээр шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх завгүй байна. Төрийн бүх эрх мэдлийг гартаа атгаж буй эрх баригчдын хувьд Элчин сайдуудын томилгоон дээр удаад, гацаагаад байх шаардлагагүй болсон.

Харамсалтай нь улсын жижиг улс болж гадаад ертөнцөд ажилладаг элчингүүдийн томилгоонд Сү.Батболд оролцож, ихэнх томилгоог У.Хүрэлсүх гэхээсээ илүү тэр шийдвэрлэхээр Ерөнхийлөгчийн өрөөнд сууж байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Дипломатын албаар дамжуулан геополитикийн тоглолтыг гарамгай хийдэг гэдгээрээ алдартай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров элчин сайдуудын томилгоо нь улс орны геополитикийн асуудал хэмээн үздэг.

Гэтэл Монголын геополитикийн асуудалд “оффшорчин, гадны гар хөл бологч” хэмээн гадна дотнын хэвлэлээр тасралтгүй шүүмжлүүлж, олон улсын анхаарлыг татаад байгаа Сү.Батболд оролцож байгаа гэх мэдээлэл нь үнэн үү?

Тэрбээр голлох улс орнууд, тэр дундаа оффшор бүс нутгуудад өөрийн ах дүү, хамаатан саднуудаас томилуулахаар чичирч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнөөс салахгүй хэд хонож байгаа юм байх.

МАН-ын удаа дараагийн томилгоо, албан тушаалын бялуу хуваалтуудаас найр тавин хойш сууж байсан Сү.Батболдын холын нүүдэл, У.Хүрэлсүхтэй хийж байсан гэгдэх тохироонууд энэ байсан юм биш байгаа.

Хэрэв үнэн бол гадны тагнуулын байгууллагуудад судлагдаж, оффшор хөрөнгөтэй нь илчлэгдэн сул талаа атгуулсан нөхрийн төрөл төрөгсөд, гар хөл нь болсон хүмүүсийг Монгол Улсыг төлөөлөх дипломат албанд томилон явуулж болно гэж үү, эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ!!!

Баялагтаа эзэн Монгол байцгаая хэмээн олны итгэлийг хүлээн гарч ирчихээд Монголын баялагт эзэн суучихсан нөхрөөр геополитикийн асуудлаа заалган, ах дүүс амраг саднаас нь түүний оффшор хөрөнгө байдаг бүс нутгуудад Элчин сайдаар томилон явуулбал энэ улсын иргэд зүгээр хараад, чимээгүй өнгөрнө гэж үгүй байх…

Монгол түмэн тэвчээртэй болохоос тэнэг биш юм.

Оффшорчны ах дүүс оффшор бүсүүдэд дипломат төлөөлөгчөөр томилогдвол гадны улс орнуудад ажиллаж амьдарч буй ард иргэд чинь ч алгаа тосоод угтаж авахгүй гэдгийг эрхбиш мэдэж буй биз ээ…

Орчуулах »