ЭЕШ-ын шалгуулагчдын дүн оноог танилцуулах нь

2021-08-22
1 min read

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын дүн оноог олон улсын дүн оноо боддог аргачлалын дагуу анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.Проценталь оноо нь тухайн шалгуулагчийн үзүүлсэн үр дүн улсын хэмжээнд тухайн хичээл дээрээ хэдэн шалгуулагчийн өмнө, хэдэн шалгуулагчийн хойно жагсаж байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл шалгуулагч хичээл тус бүрээр улсын хэмжээнд ямар байранд байгааг илэрхийлнэ.Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ.

Орчуулах »