“Цагаачлал, орогнол олгох тухай шинэ гэрээ”-г яаралтай батлах хэрэгтэй

2021-08-24
1 min read

Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис Даваа гаригт Европын холбоо цагаачдын урсгалаас сэргийлж Афганистантай хил залгаа орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалав.

Тэрбээр “Би Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярилцсан бөгөөд Афганистанаас ирэх цагаачдын урсгалыг тогтоон барих асуудал дээр нийтлэг байр суурьтай байна гэдэгт итгэж байна” хэмээн Европын Парламентын дэд ерөнхийлөгч Роберта Метсолатай уулзах үеэрээ хэлжээ.

Грек улс Турктэй хиллэх бүс нутгийн дагуу 20 км үргэлжлэх хэрэм босгосон бөгөөд ингэснээрээ өөрийн болон Европын хилийг цаашлаад хүний эрхийг хамгаалж байгаа болохыг хэлсэн юм. Мөн Европын гишүүн орнуудын дунд цагаачлалын асуудлаар санал зөрөлдөөн үүсэхээс өмнө “Цагаачлал, орогнол олгох тухай шинэ гэрээ”-г яаралтай батлах хэрэгтэй байгааг онцолжээ.

Гэвч газар дундын тэнгисийн гишүүн орнууд санал болгож буй шинэ гэрээнд тодорхой санал хүргүүлэх хүсэлтэй байгааг Грекийн Гадаад хэргийн орлогч сайд Милтиадис Варвициотис Даваа гаригт “Real” радиод ярив. Грекийн хувьд , орон байрны зардлыг тэгш хуваарилах, орогнол авах эрхгүй иргэдийг буцаан шилжүүлэхтэй холбоотой заалтуудыг оруулж өгөхийг хүсчээ.

2015 оноос хойш дайн самуун, ядуурлаас дайжсан нэг сая гаруй хүн Грект ирсний дотор олон зуун афганчууд байжээ. Тэдний ихэнхи нь Европын орнууд руу хийх аялалаа үргэлжлүүлж байна. Гэвч Балканий тэнгисийн дагуух Европ руу чиглэсэн хилийн боомтыг 2016 онд хаасан юм. Грек өнөөдрийн байдлаар орогнол хүсэгч 46 мянган иргэнийг эх орондоо байрлуулж байгаа аж.

Орчуулах »