Астра вилла, Женерал тауны уснаас их хэмжээний нян илэрчээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны оршин суугчдаас энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол ирүүлжээ. Гомдлын дагуу ундны уснаас нь дээж авч лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэг төрөгч нян Протей илэрсэн байна.

Тиймээс гүний худгийн усыг унд, ахуйд хэрэглэхгүй байхыг оршин суугчдад зөвлөөд, “Баатар дулаан хан” ОСНААК-д гүний худаг, ус нөөцлөх сав болон цэвэр усны шугам сүлжээг шавхалт хийн цэвэрлэж, угааж халдваргүйжүүлэх талаар албан даалгавар өгсөн хэдий ч коронавируст халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас ажил нь удааширчээ.

Иймд оршин суугчдыг өдөрт 2 удаа ундны цэвэр усаар хангах ажлыг УСУГ–тай хамтран зохион байгуулж, уржигдраас эхлэн худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллаж байгаа аж.

Халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа ундны уснаас дахин дээж авч шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангах юм байна.

Орчуулах »