Сонгинохайрхан дүүрэгт Түргэвчилсэн оношлогооны 11 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэдийг урьдчилан цаг авах байдлаар бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Тус дүүрэг мөн энэ сарын 14-ний өдрөөс хойш нийт 2312 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 1276-г PCR шинжилгээнд хамруулсан. Үүнээс 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарч, батлагдлаа.

Тиймээс шинжилгээр батлагдсан голомтын ойролцоо оношлогооны цэг байгуулж, ойр орчмын оршин суугч, үйлчилгээний байгууллагын ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Орчуулах »