Сөүл “COVID-19” халдварын дэглэмүүдийг он дуустал чангатгана

2020-11-23
1 min read

БНСУ-ын нийслэл Сөүл хотод “COVID-19” халдварын эсрэг арга хэмжээнүүдийг он дуустал чангаруулна хэмээн тус хотын засаг захиргаанаас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, тус хотод шөнийн цагаар нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлах, 10-аас олон хүн нэг дор цуглахыг хориглох зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэх ажээ.

Сөүл болон тус хотын эргэн тойрны бүсэд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан маргаашнаас дээрх шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ. Мөн тус бүсэд зайнаас харилцах дүрэм журмын хоёр дахь түвшин буюу таван шатлалт арга хэмжээний гуравдугаар түвшнийг даваа гаригийн шөнө дундаас тогтоохоор болжээ.

Орчуулах »